Caakmedee

Охидод бэлгийн дарамт үзүүлдэг дасгалжуулагч Б.Пүрэв-очирыг ажлаас нь чөлөөлжээ

  • Онцлох мэдээ / Спорт
  • 2022/09/15

Монгол Улсын боксын шигшээ багын тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлж,хэл амаар байнга доромжилж байсан гэх асуудал 2017 оноос үүсчээ. Энэ талаарх гомдлыг тус холбооны тамирчин охид хамтран Олимпийн холбоонд хүргүүлсэн байна. Энэ дагуу Монголын боксын холбооны ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очирыг ажлаас нь өчигдөр шөнө чөлөөлсөн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Ингэхдээ, "Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно" гэсэн байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу