Caakmedee

Есдүгээр сарын НӨАТ-ын баримтаа энэ сарын 11-нд бүртгүүлж, сугалаанд оролцоно

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/10/11

Есдүгээр сарын НӨАТ-ын баримтаа энэ сарын 11-нд бүртгүүлж, сугалаанд оролцоно

 

НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирлыг аравдугаар сарын 12-ны лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр орон даяар шууд дамжуулна. Тиймээс энэ оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа аравдугаар сарын 11-ний өдрийн 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30 мянгаас-таван сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40 мянгаас-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас-30 сая төгрөгийн урамшуулал авах юм байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу