ШИНЭ ДЕЛИ. /Al Jazeera/. Энэтхэг улс өөрийн зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц “INS Arihant”-с баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулж, батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.
Энэхүү баллистик пуужин харвах туршилтаар хөлийн багийн ур чадвар болон тус улсын цөмийн зэвсгийн цохилтоос урьдчилсан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлсэн гэж яамнаас хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Бенгалын буланд хийсэн туршилтаар зэвсгийн системийн ажиллагаа болон технологийн бүх үзүүлэлтүүд батлагдсан гэв. Энэтхэг улс нь Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ-ын зэрэгцээ баллистик пуужингаар зэвсэглэсэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой зургаа дахь орон болж байна гэж орон нутгийн “Times of India” сонин мэдээлжээ.
Э.НямдавааЭх сурвалж: "Монцамэ" агентлаг