ОХУ-ын Эрхүү хотын гаалийн байцаагч нар Улаанбаатар - Эрхүү чиглэлийн онгоцны зорчигч Японы иргэнээс их хэмжээний валют хураан авчээ. Гаалийн үзлэгт орохдоо тэрээр хориотой ямар нэг зүйл байхгүй гэж мэдүүлсэн ч гар ачаанд нь 38,6 мянган ам.доллар, 83 мянган япон иэн, 75 мянган төгрөг, 100 евро, 3 мянган рубль байсныг үзлэгээр илрүүлжээ. Түүнд хэрэг үүсгэн, шалгаж байна. Ийм их хэмжээний гадаад валюттай хүн яаж Монголын хилээр гарсан нь тодорхой бус байна.