Caakmedee

Иран эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүнд цаазын ял оноолоо

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2022/11/14

Иранд есдүгээр сард эхлэн, улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, улмаар эрх баригчид жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэгчдийг олноор нь баривчилж байв. Тэднийг хүнд гэмт хэргийн заалтаар яллаж байгаа, цаазын ял оноож болзошгүй талаарх мэдээллүүд гарч байлаа. 
 
NBC агентлагийн мэдээлснээр, Тегеран мужид жагсаалд оролцсон нэг хүнд цаазын ял оноох шийдвэр гаргасан нь эсэргүүцэгчидтэй холбоотой хэрэгт цаазын ял оноосон анхны тохиолдол аж. Ялын дээд хэмжээ сонссон хүнийг засгийн газрын ордон шатаасан, нийгмийн эмх журмыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зорилгоор үгсэн хуйвалдсан хэрэгт буруутай гэж шүүх үзжээ. Түүнчлэн яллагдагчийг "Бурхны дайсан" хэмээн зарласан байна. Тэрбээр ялыг давж заалдах боломжтой аж. 
 
Мөн энэ удаагийн шүүх хурлаар өр таван хүнийг ийгмийн эмх журмыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зорилгоор үгсэн хуйвалдсан хэрэгт буруутай гэж үзэн 5-10 жилийн хорих ял оноожээ. 
 
Энд дуулгахад, Иранд сар гаруй хугацаанд эсэргүүцэл үргэлжилж байгаа юм. Энэ жагсаал хижаб буруу өмссөн гэсэн шалтгаанаар цагдаагийнханд саатуулагдсан 22 настай Махса Амини бүсгүй нас барсны дараа эхэлсэн юм. Эрх баригчид жагсаалыг хүчээр тарааж, оролцогчдыг баривчилсаар байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй хэрэг үүсгэн, ял төлөвлөсөн байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, үймээний үеэр 14 мянга гаруй хүн баривчлагджээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544662
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу