Caakmedee

Нөхөрлөлөө бататгаж, хамтын ажиллагаагаа сайжруулж, ирээдүй зүг хамтдаа тэмүүлье

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/10/25

 

-Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 70 жилийн ойг тэмдэглэсэн эрдэм шинжилгээний бага хурал

Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи хамтран зохион байгуулсан “Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 10-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын солилцооны газрын захирал Д.Булган, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо нар оролцож, илтгэл тавьсан юм. Хуралд Монголын Засгийн газрын яамд, судалгааны байгууллагуудын төлөөлөл, хуучин дипломатач, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцов.

Семинарт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль зэрэг Тинк Танк, их дээд сургуулиудын мэргэжилтэн, эрдэмтэн, түүнчлэн өмнө нь дипломатач байсан хүмүүсийн хамт "Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан нөхцөл байдал болон түүхийн ач холбогдол, “Хэлэлцээр” болон өнгөрсөн зууны тавиад онд Монгол, Хятадын хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, Хятад улсын мэргэжлийн ажилчид Монгол Улсын төмөр зам, боловсролын салбарын хамтын ажиллагаанд тусалсан зэрэг асуудлаар илтгэл тавьж, халуун яриа өрнүүлжээ.

 

“Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр” нь хоёр орны эдийн засаг, соёлын солилцоонд чухал ач холбогдолтой Хятад, Монголын найрамдал нөхөрлөлийн түүхэнд онцгой ач холбогдол бүхий анхны гэрээ юм. Хоёр улс хэлэлцээрийн үндсэн дээр эдийн засаг, соёлын сайн хамтын ажиллагааг тогтоосон байна. Ялангуяа өнгөрсөн зууны тавь, жараад онд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор Хятад улс Монгол Улсад дэд бүтэц байгуулахад туслах зорилгоор техникийн болон хөдөлмөрийн олон тооны ажилтнуудыг илгээсэн нь Монгол Улсын үндэсний хөгжилд чухал ач холбогдолтой тусламж болсон юм.

“Хэлэлцээр”-т гарын үсэг зурснаас хойших 70 жилийн хугацаанд Хятад, Монголын эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техник, технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, хоёр орны найрсаг харилцааг шинэ түвшинд гаргахад түлхэц болж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс байнга өндөр дээд түвшний солилцоо хийж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт хөгжин дэвжиж, Хятад-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ боломжуудтай тулгарч байна.

Өнөөдөр Хятад, Монгол хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, соёлын салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж, ард түмний сэтгэл санаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад, Монгол хоёр улс шинэ боломжуудыг ашиглан, хамтын ажиллагааны утга учрыг баяжуулан, хоёр орны ард түмэнд ашигтай, бодитой хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд зол жаргал эдлүүлэн, хоёр улсын хөгжилд гайхамшигтай ирээдүйг бүтээх ёстой.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу