Caakmedee

Утаатай холбоотойгоор АТГ-ын нэгжлэгт өртсөн хамгийн эхний хүн Б.Алтанзул

  • Мэдээ мэдээлэл / Нийтлэл
  • 2023/01/12

Дөнгөж сая Авлигатай тэмцэх газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэр бүхий албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий 9 аж ахуйн нэгж, гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Үзлэг нэгжлэг одоо ч үргэлжилж байгаа бололтой.
Юун түрүүнд нэгжлэгт өртөж, шалгагдаж байгаа хүмүүсийн нэг нь ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул гэх мэдээлэл байна. Учир нь тэрбээр өнөөдөржин Төрийн ордонд байхдаа АТГ-аас болгоомжилсон зүйлсийг ярьж байсан гэдгийг Төрийн ордон дахь эх сурвалж мэдээлж байна.
Б.Алтанзулын хувьд 2020 онд буюу БОАЖ-ын сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байх үед тус хорооны Нарийн бичгийн даргаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа буюу Д.Сарангэрэл, Н.Уртнасан, Б.Бат-Эрдэнэ нарын гуравдахь сайдын “нүүр үзэн” ажиллаж байгаа албан тушаалтан юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу