Caakmedee

Биржээр дамжуулсан нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай явагдлаа

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/01/25

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарч, тус тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг зохион байгуулсан.
Тус арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд “Энержи Ресурс” ХХК-ийн нийт хоёр багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait Terminal нөхцөлөөр амжилттай арилжив.
Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс нэгдүгээр сарын 19-ний өдрүүдэд хийгдэж, Гашуунсухайт Терминалаас экспортод гарснаар биржээр дамжуулан арилжигдсан анхны арилжааны дараах нийлүүлэлт амжилттай хийгдлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу