Caakmedee

Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандлаа

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/02/01

С.Эрдэнэ тэргүүтэй АН өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонгосон. Энэхүү шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр тус АН-ынхан өнөөдөр материалаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "АН-ын даргыг сонгох сунгаанд 200 мянган гишүүнээс саналын эрхтэй 143500 гишүүн оролцсон. Үүний 79 мянга нь саналаа өгсөн. Долоон хүн нэр дэвшсэнээс хамгийн олон буюу 22000 хүний санал авсан Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд материалаа хүлээлгэн өглөө.
Монгол Улсад нэг л АН бий. Тэр АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж хүн, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 248 хүнтэй Үндсний бодлогын хороо бий. Нийт гишүүдээ оролцуулсан сунгаанд ялалт байгуулсан хүнийг Үндэсний бодлогын хороо, Их хурлаараа ёсчлон батламжилсан. Бүх үйл ажиллагаа дүрмийн дагуу явж байгаа" гэлээ.  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу