Улаанбаатар-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг өнөөдрөөс /2023.02.10/ эхлүүлэхээр болжээ.
Улс, хоорондын автобус:
- Улаанбаатар хот, Тэнгэр авто вокзалаас өдөр бүр 21:00 цагаас
- Эрээн авто вокзалаас өдөр бүр 16:00 цагаас хөдлөх юм байна.
Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах аж. Дээрх чиглэлд зорчих иргэд:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
- /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Тасалбарын үнэ том хүн 95 мянга, хүүхэд 47500 төгрөг.
Эх сурвалж: АТҮТ