Caakmedee

Солонгосын хойгийн асуудалд АНУ давхар стандарт баримталж байна гэв

  • Дэлхийд
  • 2023/03/21

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгийн  асуудлаар өчигдөр /2023.03.20/ хуралдав. Энэ үеэр Солонгосын хойгийн асуудлаар АНУ-ын хэлэх, хийх нь  зөрүүтэй байж, давхар стандарт хэрэгжүүлж байна гэж Хятадын төлөөлөгч шүүмжилжээ.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ "Аюулгүйн зөвлөлийн гишүүд эерэг дохио өгч, Умард Солонгос яриа хэлэлцээгээ сэргээхэд нь дэмжиж, нөхцөл байдлыг намжаахад боломж бүрдүүлэх ёстой. АНУ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлын хувьд,  нэг талаар Хойд Солонгосыг хязгаарлаж, нөгөө талаар Австрали руу зэвсгийн чанартай цөмийн материалыг нийлүүлж байгаа нь  давхар стандарт" гэж Гэн Шуан шүүмжилсэн байна.

Зарим улс орон олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн улс орны дуу хоолойг сонсож, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэглэлийн улс төрөөс татгалзаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ биелүүлж, цөмийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх шийдвэрээ эргэн харж, ялангуяа Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх бодит үйл хэрэг баримтлахыг Гэн Шуан уриалав.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу