Caakmedee

Япон дахь ажиллах хүчний хомсдол 2040 онд 10 саяд хүрч болзошгүй

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/30

2040 он гэхэд Японд ажиллах хүчний хомсдол 10 сая гаруйд хүрч мэдэхээр байна. Дайны дараах төрөлт эрчимжих үед мэндэлсэн хүмүүсийн үр хүүхдүүд 65, түүнээс дээш насныхныг бүрдүүлэх болсноор үзүүлэлт ингэж гарахаар байгааг японы судалгааны хүрээлэн тогтоосон байна.
“Рэкруит” нэртэй мэдээллийн томоохон компани дэргэд ажилладаг эрдэм шинжилгээний хүрээлэн улсынхаа ДНБ-ий хойшдын төлөв таамгууд, мөн ажиллах хүчнийхний үечлэл, хүйсийн харьцааны төлөвт тулгуурлаж дүгнэлт гаргадаг юм байна. Эдний тооцоолсноор, Токиогоос бусад японы бүх мужид ажиллах хүчний хомсдол нүүрлэж байна. Японы нийт 18 мужийн 20 хувь буюу гуравны нэг шахамд нь ажиллах хүчний дутагдал 20 хувиас давахаар тооцоо гарч байгаа юм байна.
Харин Киото, Ниигата, Нагано зэрэг мужид энэ үзүүлэлт бүр 30 хувиас давахаар төлөв харагдсан байна. Ажиллах хүчний эрэлт ингэж өндөр байх нь эдийн засгийн цар хэмжээнд мөн тодорхой нөлөөтэй байх нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр төрөлт буурч байгаа дээр давхар, хүн амын хөгшрөлт нэрмээс болж ажиллах хүчний дутагдал үүсэх нөхцөл болж байна. Мэргэжлээр нь ангилж авч үзвэл, асаргаа сувилгааны ажилтнуудын дутагдал хамгийн өндөр байхаар төлөв ажиглагдаж байгаа юм байна. Үүний араас худалдагч, жолооч, барилгачид зэрэг мэргэжлийнхний дутагдал ихсэх хандлага харагдаж байгааг шинжээчид хэлж байна. Дээрх судалгааны хүрээлэнгийн шинжээч Фуруй Шотогийн ярьснаар бол, Япон дахь ажиллах хүчний дутагдал бүтцийн шинжтэй байгаа нь орон нутгийн эдийн засгийн байдлыг нэлээд дордуулж мэдэхээр байгаа юм байна. Мөн хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөхөөс нааш Япон улсад тулгамдаж байгаа энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг энэ шинжээч мөн тэмдэглэснийг Эн-Эйч-Кей уламжилжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу