Caakmedee

Амьдралд амжилт авчрах удаашралын 5 арга

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/02/13

Өнөөгийн өөрчлөгдөн буй дэлхийд галзуу хурдаар ажил амжуулдаг үе ард хоцорчээ. Хурдтай л байвал боллоо гээд хамаг юмаа урд хойно нь оруулж, аяга цай ч тавтай уух завгүй байх нь харин ч буруу болчихоод байна. Оронд нь та үүнийг уншаарай.
Амьдралыг тань амжилтаар дүүргэхэд таны мэдэх ёстой бүх зүйлийг толилуулъя. 
Өнөөгийн өөрчлөгдөн буй дэлхийд галзуу хурдаар ажил амжуулдаг үе ард хоцорчээ. Хурдтай л байвал боллоо гээд хамаг юмаа урд хойно нь оруулж, аяга цай ч тавтай уух завгүй байх нь харин ч буруу болчихоод байна. Үүний оронд тайвшраад, уртаар амьсгаа аваад, нэг газраа түрхэн зогсохыг танд зөвлөж байна. Энэхүү зөвлөмжийг дэлхийн шилдэг гүйцэтгэх захирлуудын мэдээ мэдээллийн “CEO MAGAZINE” хүргэж байгаа юм. 
Тухайн өдрийг бүтээлчээр сэтгэн өнгөрүүлэхийн тулд танд Тайван сэтгэх дэлхийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Гейр Бертелсэний зарчмууд тусална. Гейр Бертелсэн энэхүү Удаашралын Тинк Танкаа 1999 онд үүсгэн байгуулсан байдаг. Тэрээр 20 жилийн турш том, жижиг корпорациудын асуудлыг шийдэхэд энэхүү тайвшруулан нухацтай хандах зарчмаа хэрэгжүүлж иржээ. 
“Тайвшран, удаашрах гэдэг нь залхуурах эсвэл удаан хөдөл гэсэн үг биш. Харин энэ бол учир шалтгааны асуулт, тэнцвэр болоод түүнийг хангах бүрэн гүйцэтгэлийн талаарх асуулт юм. Энэ бол цаг хугацааны тухай, бас тухайн мэргэжил, ур чадварыг төгс эзэмших, гүйцэтгэх, тоглоомын стратеги, стратегийн хэрэгжилт юм. Мөн сайн сайхан амьдралд хүргэх зохион байгуулалт, хариуцлагатай байдал юм” гэж Тайван сэтгэх дэлхийн хүрээлэнгийн вэб сайтад дурджээ. Үүний үндсэн үзэл санаа нь тайвнаар хэрхэн тууштай, бүрэн гүйцэд сэтгэх вэ, бас хэрхэн аз жаргалтай ертөнцийг бий болгох вэ гэсэн зорилгод хамаарч байгаа юм. Тиймээс таны амьдралыг амжилтаар бүрэн гүйцэд дүүргэх удаашруулан сэтгэх 5 чухал аргыг танилцуулж байна. 
 
Тайвшир. Удаашир:
Өглөө орондоо сэрээд шууд л утсаа маажихаасаа өмнө төхөөрөмжүүдээсээ хэдхэн минут хол байхыг сонгоорой. Оронд нь тайвнаар аяга ус балгаад, эсвэл кофегоо оочилж, бясалгал хийж яагаад болохгүй гэж. Ингэснээр стрессээс ангижрах боломж танд бий болно.
 
Сэрүүлгээс татгалзаарай:
Сэрүүлэг бол сайхан унтахад садаа болдог зүйл мөн. Судалгаанаас харахад сэрүүлэг нь тархины сэрэх үйл явц, байгалийн унтах хэмнэлийг гажуудуулдаг нь батлагджээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд л сэрүүлгийг ашиглаарай. Шаардлагатай тохиолдолд нөгөө өрөөндөө үүнийг байрлуулж бас болох юм. Ингэснээр та алхаж очих учраас сэрэхэд хамаагүй дөхөмтэй.
 
Унтахаасаа өмнө эрүүл өглөөний цайгаа бэлдэж хонох:
Өглөөд цагаа хэмнэх таатай аргуудын нэг нь өглөөнөөс өмнө өглөөний цайгаа бэлтгээд хонох юм. Яаж хоол бэлдэх вэ гэж бухимдмаар санагдаж байвч энэ нь ажлын бүтээмжээ нэмэх чухал зүйл юм шүү. Эрүүл өглөөний цай нь таны төвлөрөх чадварыг сайжруулж, өдрийн турш эрч хүчтэй байдлыг мэдрүүлэхийн дээр өлсөх мэдрэмжийг дарж байдаг аж. 
 
Ус ууж заншаарай:
Гайхамшигтай өглөөг бүтээх нэг гайхамшигт арга бол ус ууж эхлэх дадал зуршил юм. Унтаад сэрсний дараа таны бие усаа алдса байдаг. Иймд өглөө сэрээд аяга ус уух нь бие махбодио хатахаас хамгаалж буй хэрэг юм. 
 
Бэлтгэлээ базаах:
Өнөөдөр гаргах ёстой шийдвэрүүдээ бодоод, үүндээ хязгаараа тогтоож өгөөрэй. Өөрөөр хэлбэл, ажилдаа явахаасаа өмнө юу хийх, юу хийх ёсгүйгээ шийдчихвэл таны хийх ёстой зүйлс болор шиг л тод харагдах болно. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу