Caakmedee

Нөөцийн махыг энэ сарын 15-аас борлуулна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/03

Нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн худалдаалахаар болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан байна. Тухайлбал, энэ жил нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлжээ. Харин ирэх онд 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна. Мөн нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа аж.
Одоогоор нөөцийн махыг найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн байна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс ажлын хэсэг байгуулжээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу