“CanSino Biologics” компанийн бүтээсэн вакцин коронавирусийн ЭСРЭГ БИЕ үүсгэжээ

by Admin

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхийн хэмжээнд батлагдсан халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д шинээр 20000 гаруй тохиолдол илэрч, 1000 гаруй нас баралт нэмж бүртгэгдсэн бол Бразил улсад 20800 гаруй шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 330800 гаруй болсон байна. 

БНХАУ-ын “CanSino Biologics” компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнг мэдээлсэн. Тус вакциныг хүний бид тарьж, туршиж үзэхэд тухайн вакцин аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд вирусийн эсрэг бие ба дархлааны эсрэг бие үүсгэдэг болохыг харуулсан байна. Үүнийг дараа, дараагийн туршилтуудаар батлах шаардлагатай гэж Бээжингийн Био технологийн хүрээлэнгээс мэдэгдсэн” гэлээ.

You may also like

Leave a Comment