Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний өмнө ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Баттөр ажиллаж байсан билээ. Улмаар түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дараагаар Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгээр сарын 9-нд томилсон юм. Тэрбээр өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашиж байв.