Caakmedee

Голомт Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес форумд амжилттай оролцлоо

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/05/22

Голомт Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес форумд амжилттай оролцлоо

 

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас /EBRD/ энэ оны 5-р сарын 16-18-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотод “Investing in Resilience” буюу “Tогтвортой байдалд хөрөнгө оруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Бизнес форумд Голомт банкны төлөөллүүд амжилттай оролцлоо.

Жил бүр зохион байгуулагддаг тус форумд нийт 2,000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсын банк санхүү, даатгал, харилцаа холбоо, техник технологи, худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарын 20 гаруй төлөөлөгчид эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, зах зээл, бизнесийн орчин болон хөгжлийн чиг хандлага, хууль эрх зүйн орчин, зээл санхүүжилтийн талаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг байгуулсан юм.

Түүнчлэн 5-р сарын 18-ны өдрийн “Монголын ирээдүйд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като зочин панелистаар оролцож, Монгол Улсын банкны салбарын төрөлжилт, банкнууд хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай IPO хийсэн, цар тахлын дараах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэхэд Голомт Банк харилцагчдаа хэрхэн дэмжин ажиллаж буй талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.

Голомт банк тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд ногоон зээлийн багцын хэмжээг өсгөх, гадны тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилтнуудын болон харилцагчдын тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг дээшлүүлэх зэрэг зорилт тавин ажилладаг бөгөөд эдгээр зорилтынхоо хүрээнд 2022 онд Тогтвортой зээл, Ногоон бизнесийн зээл, Олон улсын EDGE стандартад суурилсан Ногоон амины орон сууцны зээл болон Эко автомашины зээлийн бүтээгдэхүүнүүдийг тус тус зах зээлд шинээр нэвтрүүлээд байгаа билээ. Банкны цаашдын бизнес стратеги нь ногоон зээл, төслийг дэмжин ажиллахад чиглэх ба үүнтэй уялдуулан гадны хямд эx үүсвэрүүдийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Нээлттэй банк - Голомт банк

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу