Caakmedee

Төсөвт ₮28.97 тэрбум төвлөрүүлэх Бортээгийн уурхай ирэх сард ашиглалтад орно

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/06/12

Төсөвт ₮28.97 тэрбум төвлөрүүлэх Бортээгийн уурхай ирэх сард ашиглалтад орно

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй төслийн нэг болох Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхийн дунд байрлах Бортээгийн уурхайн хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 73%-тай үргэлжилж байна.

Энэ уурхай нь ашиглалтад орсноор 135-195 ажлын байрыг шинээр бий болгож, жилд 5 сая.тн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хүчин чадалтай байх юм. Хуурай арга гэдэг нь хялбар баяжигдах шинж чанартай нүүрсийг ус ашиглахгүйгээр баяжуулах юм.

Энэхүү төслийн гүйцэтгэгчийн 2022 онд сонгон шалгаруулсан бөгөөд "МТАС Түншлэл" шалгарсан байдаг. “МТАС Түншлэл” гэдэг нь “Монголиан контракт майнинг” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал ХХК, "Спейшл майнинг сервис" ХХК гэсэн дөрвөн компанийн төлөөлөл юм.

“Админерал” ХХК хөрөнгө оруулалтаа хариуцан, ерөнхий гүйцэтгэгчээр Бортээгийн хуурай баяжуулах үйлдвэр дээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор тухайн ордын нүүрсийг “МТАС Түншлэл” олборлож, хуурай аргаар баяжуулна. Харин борлуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах аж.

Бортээгийн уурхайн 793 сая тонн сул коксжих ангиллын нүүрсийг ашиглах, экспортлох боломжийг бүрдүүлнэ. Өндөр үнслэгтэй нүүрсийг баяжуулан, худалдан авагчдын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба нүүрсийг хуурай аргаар баяжуулснаар тээвэрлэлтийн зардлыг 50 хувь хүртэл бууруулах, эдийн засгийн ач холбогдолтой.

Бортээгийн уурхайгаас улс орон, ороон нутгийн төсөвт жилд дунджаар 28.97 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлнэ гэж тооцжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу