Caakmedee

Дөрвөн зуун жилийн түүхтэй "Юй Юань" цэцэрлэгт хүрээлэн

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/07/07

Дөрвөн зуун жилийн түүхтэй "Юй Юань" цэцэрлэгт хүрээлэн

 

Юй Юань нь Шанхай хотын хуучин хотын зүүн хойд хэсэгт байрладаг алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн юм. Хятадын тулгуур соёлын эд зүйлсийг хамгаалах нэгж, үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт бүс билээ. Юй Юань нь Мин гүрний үеийн нэгэн айлын хувийн цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэн 400 гаруй жилийн түүхтэй ажээ. 

 

Цэцэрлэгт хүрээлэн маш гайхамшигтай, үзэсгэлэнт байгальтайгаас гадна Шанхайн Шаодао нийгэмлэгийн бослогын төв "Дянь Чүньтан" зэрэг түүхэн газрууд энд байрладаг. Өнөөдрийн Юй Юань цэцэрлэг нь 30 гаруй га газрыг хамрах ба уул хад, ногоон мод жигдэрсэн нам гүм, гайхамшигтай, үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Мөн Мин, Чин гүрний үеийн Жяннань цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын уран сайхны хэв маягийг харуулж чадсан үзэсгэлэнт бүс юм.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу