Caakmedee

Зургаан зуун жилийн турш унтраагүй гал Сүжөүгийн тоосгоны музейд байдаг байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/07/07

Зургаан зуун жилийн турш унтраагүй гал Сүжөүгийн тоосгоны музейд байдаг байна

 

Сүжөүгийн тоосгоны музей нь Сүжөү хотын Шян Чэн дүүргийн Юан Хэ гудамжны Ян Чэнхү баруун замын 95 тоотод байрладаг. Барилгын талбайн нийт хэмжээ 15,087 м2 талбайг хамардаг. Энэхүү музейг алдарт архитектурын дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 оны 05-р сарын 18-нд албан ёсоор ашиглалтад орсон түүхтэй. 

Уг музейд эрт дээр үеийн хаан язгууртны орд харш байгуулахад хэрэглэдэг тоосго үйлдвэрлэж байсан ба 2019 оны 03-р сарын 19-нд Шян Чэн дүүргийн анхны үндэсний 4А зэрэглэлийн үзэсгэлэнт газар гэж үнэлэгдсэн байна. Өнөөдөр энэхүү эртний соёлоороо аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалаар дамжуулан соёлын утга учрыг тайлбарлаж, аялал жуулчлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зарчмыг баримталсаар иржээ. Мөн "Орд харшийн тоосго"-ны үйлдвэрлэх үйл явц болон түүний гүн гүнзгий түүх, соёлын утга учрыг гүнзгий судалж, жуулчдад соёлын өвийн гоо үзэсгэлэн, уран сэтгэмжийг мэдрүүлэхийн зэрэгцээ Хятадын соёлын аялал жуулчлалын өвөрмөц онцлогийг бий болгох зорилго тавьсан. 

 

Тус музей нь эртний тоосго шатаах зуухны үлдэгдэл, музейн үндсэн барилга, Орчин үеийн уран зургийн солилцооны төв, тоосго үйлдвэрлэлийн цех, бүтээлч ажлын газар, бүтээгдэхүүний дэлгүүр зэргээс бүрддэг. Энэ барилга нь орд харш байгуулахад хэрэглэдэг тоосгоны "уг материал", "үйлдвэрлэх үйл явц", "ашиглалт” зэрэг өөр өөр үйл явцыг гурван түвшинд бүрэн харуулсан ба Янчэн нуурын эрэг дэх маш энгийн материал болох шар шавар нь хэрхэн хаан язгууртны ордон харш байгуулахад хэрэглэдэг тусгай материал болсон үйл явцыг дэлгэн танилцуулсан байдаг. 

Энэхүү тоосго шатаах зуухны гал 600 жилийн турш унтраагүй бадарсаар байгаа бөгөөд тоосгоны хамгийн анхны үйлдвэрлэлийн арга барил, үйлдвэрлэлийн мөчлөгийг одоо ч дагаж мөрдсөөр байна. Мөн өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж байгаа хаан язгууртны орд харш байгуулахад зориулагдсан тоосго шатаах зуухны үлдэгдэл болжээ. Өдгөө зуухыг ашиглан тоосго үйлдвэрлэж болох тул "Амьд соёлын биет бус өв" гэж нэрлэгдсэн байдаг. 2006 онд тус тоосго шатаах зуухыг соёлын эд зүйлсийг хамгаалах нэгжээр бүртгүүлж, мөн тухайн онд тоосго үйлдвэрлэлийн үйл явцыг Хятадын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд оруулсан байна. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу