Caakmedee

Хөх мөрний эрэг дагуу орших Таван уулын экологийн бүсийн 90 хувь нь ой болжээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/07/07

Хөх мөрний эрэг дагуу орших Таван уулын экологийн бүсийн 90 хувь нь ой болжээ

 

Таван уулын бүс /Жюнь Шань, Жянь Шань, Лан Шань, Ма Ань Шань, Хуан Ни Шань/ нь хойд талаараа Наньтун хот, өмнөд талаараа Хөхмөрөний эрэг дагуу 14 км орчим зайтай оршдог. Түүхэнд уг бүс нутаг нь хуучин боомтын бүс, аж үйлдвэрийн парк, оршин суугчдын хороолол, байгалийн үзэмжит бүс зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг бүс нутаг байсан учир бохирдлын асуудал хурцаар тавигдсаар иржээ.

 

2016 оноос хойш Наньтун хотын Намын хороо, Засгийн газар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах чухал зааварчилгааг сайтар хэрэгжүүлэн, "Байгаль орчныг хамгаалах эдийн засгийн бүтээн байгуулалтыг чухалд үзэх” гэсэн зарчмын дагуу Таван уулын бүсийн экологийн нөхөн сэргээлтийн ажлыг бүх талаар эхлүүлжээ. Үүнд: Бохирдол ихтэй 203 аж ахуйн нэгж болон төрөл бүрийн 162 жижиг завьны үйл ажиллагааг зогсоож, 65000 м2 талбай бүхий хууль бус барилгыг нураасан байна. Мөн гол дагуух боомтуудын ачаа тээвэрлэх үйл ажиллагааг зогсоож, 12 км голын эргийн шугамыг сэргээн засаж, шинээр нэмэгдсэн ойн талбайн хэмжээ 6 м2 болж, ойн бүрхэвч 80 гаруй хувьд хүрсэн байна. 2018 онд Лан шань үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдав. 

 

2020 оны 11-р сарын 12-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Таван уулын бүсэд ажиллаж, Наньтун хотын экологийн ногоон коридор байгуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Бинжяны байгаль орчны хамгаалалтын байдлыг магтан сайшаасан байна. Наньтун хот Таван уулын бүсэд Ши Жиньпинь даргийн экологийн соёл иргэншлийн үзэл санааны бодит дүр төрхийг харуулсан боловсролын баазыг байгуулж, экологийн үнэ цэнийг гүнзгий судлахад хичээсэн байна. Энэхүү баазад Таван уулын бүсийн байгалийн шинжлэх ухааны музей, Юйлөү, Жүншань цаг уурын ажиглалтын газар зэрэг сэдэвчилсэн үзэсгэлэнгийн танхимууд байгуулж, Хөхмөрөнийг хамгаалах сэдэвт үзэсгэлэн, дөрвөн улирлын цэцгийн үзэсгэлэн, соёлын аялал жуулчлалын наадам зэрэг 120 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 7 сая орчим хотын иргэд болон жуулчдыг хүлээн авчээ. Үүний зэрэгцээ Таван уулын бүс орчмын экологийн нөхөн сэргээлтийг жишиг болгон авч, гол болон эрэг дагуух 446.8 километр урттай экологийн ландшафтын бүсийг өндөр стандартын дагуу барьж байгуулж байна. Энэхүү экологийн ландшафтын бүсийг 2023 оны эцэс гэхэд байгуулж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Наньтун хотын бас нэгэн нэрийн хуудас болж хөгжих нь гарцаагүй юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу