Caakmedee

ЦЕГ: Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэмжээ авсан

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/07/27

ЦЕГ: Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэмжээ авсан

 

Олон нийтийн цахим сүлжээнд “Shinebayar Altai” хаягаас “Цагдаа зогсож байсан нэг иргэнийг түлхээд л энэ машинд суулгав… хүний биед хүрэхийг хуулиар зөвшөөрдөг бил үү” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн цуврал мэдээлэл нийтэлжээ.

Энэ мэдээллийн дагуу тодруулахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 43 настай “Б” гэгч нь архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд ажилласан болох нь энгэрийн камер, орчны хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна.

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэрэгслээр шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх эрх зүйн зохицуулалттай юм.

Иймд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй алба хаагчдын хуулиар тогтоосон үйл ажиллагааг зориуд мушгин гуйвуулж, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байж, гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтран ажиллахыг хүсье.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу