Хулсны баавгай харах хүсэл биеллээ
Монголын Нumаnz сайтын сэтгүүлч М.Мөнхсолонго болон Өнөөдөр сайтын сэтгүүлч Ө.Алунгуа нар аварга хулсны баавгайг хэзээ ч харж байгаагүй тул Хятадын аварга хулсны баавгайг харах санал тавьжээ. Сурвалжилгын багийн дарга тэднийг Наньжиний Хуншань ойн амьтны хүрээлэнд аялуулахаар тусгай зохион байгуулалт хийв. Аварга хулсны баавгайн өхөөрдөм төрхийг харсан Монголын хоёр сэтгүүлч маань камераа барин тал бүрээс нь зураг авч байлаа. М.Мөнхсолонго:
- Хятадын бэлгэ тэмдэг болох аварга хулсны баавгайг би өмнө нь телевизээс, зургаар харж байсан. Анх удаа харуугаас нь харж байгаадаа маш их баярлаж байна. Найзууд маань энд ирж аварга хулсны баавгайн өхөөрдөм төрхийг харах зав гаргаарай. Бидэнд хулсны баавгай харах боломж олгосон бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн бидний хүссэн зүйлийг биелүүлж байгаад баяртай байна хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.
“Хогийн сав”-ны эрэлд гарлаа
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын арга хэмжээ өндөрлөсөн ч нэг явдал бодлоос гарахгүй юм. Монгол Улсын сэтгүүлчдийн багийн Н.Азсайхан гэх авьяаслаг залуу нэг өглөө буудлын өмнө, хойгуур нааш цааш явж нэг зүйл хийхээр тун завгүй байгаа харагдлаа. Тусламж хэрэгтэй болов уу гээд буудлын ажилтан очиход гартаа хог барьчихсан хогийн сав хайж байжээ.
- Хогоо надад өгчих би хаяя гэж буудлын ажилтныг хэлэхэд:
- Хогоо өөр хүнээр хаяулаад яах вэ. Би өөрөө хаяна гээд ажилтантай хамт хогийн сав руу явсан юм.
Энэ хэдийгээр маш жижиг асуудал мэт боловч нэг зүйлийг олж харсан юм. Монгол Улсын сэтгүүлчид ялангуяа 80, 90-ээд он буюу шинэ зуунд мэндэлсэн залуу сэтгүүлчид экологийн орчны тал дээр анхаарч, хогоо дураар хаяхгүй зориулалтын газар хаядаг сургамжтай зуршлыг бид бүгдэд хүргэж, эргэцүүлэн бодоход хүргэсэн. Хятад улсын хурдацтай хөгжил, өндөр том барилгаас иргэдийн амьдрал хүртэл, технологи мэргэжлээс ухаалаг машин хүртэл, эм эмнэлгийн тэргүүн судлалаас хөгжсөн эдийн засаг Монгол Улсын сэтгүүлчдийг гайхшируулсан бол Монгол Улсын сэтгүүлчид бидэнд маш олон зүйлийг ойлгууллаа. Мэдээж хоёр улсын хамтарсан сурвалжилга өөр өөрийн давуу талаасаа суралцаж, харилцан холбоогоо нягтруулсан учир учиртай сайхан дурсамж үлдээсэн нь тодорхой.
Хятадын хамгийн өндөр цамхагт гарах хүсэл биелэв
Хятадын хамгийн өндөр барилга, дэлхийд өндрөөрөө гуравдугаарт ордог Шанхайн цамхгийн хамгийн өндөрт гарах хүсэл хүн бүгдэд байдаг боловч хүн бүр гарч чадна гэдэг нь төдийлөн биелшгүй биз ээ. Аялал жуулчлалын тасалбараар 118 давхарт л гарч болдог байсан бол манай багийнхан 126 давхарт гарлаа. 580 метрийн өндөрт буюу 126 давхарт байрлах рестораны тавцан дээрээс Шанхай хотыг 360 градусаар харах боломжтой. Монгол Улсын сэтгүүлч Н.Пүрэвсүрэн:
- Шанхайн цамхагт гарч Шанхай хотын хөгжил цэцэглэлтийг ажиглаж суулаа. Бүх зүйл нь маш шинэ, өнгөлөг байгаа нь надад их таалагдлаа. Мэдээж манай багийн бусад сэтгүүлч бас ингэж бодож байгаа. Бидэнд ийм сайхан боломж олгосон бүх хүмүүст баярлалаа.
Түүний хажууд хотын үзэмжийг бүхэлд нь хараад сэтгэл догдолж байсан Монгол Улсын ТV5 телевизийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг:
- Өмнө нь би өөр улс орны өндөр барилгуудад гарч байсан. Гэхдээ хүний төлөө бүтээсэн иймэрхүү сайхан дүр төрхтэй барилга дээр анх удаа гарч байна. Энэ барилгын ханан дээр наасан “Торгоны зам” нэртэй урлал надад маш их таалагдлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Зохиогч: | Бэлтгэсэн: Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН,САРАНЧИМЭГ |
Найруулагч: | Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН, САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | SMT |