Caakmedee

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/08/17

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

 

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
 
сонин mn
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийлээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай ч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илрэв. Иймд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулж байна.
 
сонин mn
Нийслэлийн өнгө төрх болоод оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй байршлуудад стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулан, орчны аюулгүй байдлыг хангуулж, тохижилт хийх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллана.
 
сонин mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу