Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэгийн 3 дугаар шатны үзлэг Дорнод болон Баян-Өлгий аймагт явагдаж өндөрлөсөн. Тэгвэл энэ удаад Улаанбаатар цэргийн хүрээнээс сонгогдсон ангиуд тус үзлэгт хамрагдаж эхлээд байна. Энэ хүрээнд үзлэгийг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид ажилаллаа. Тус ангийн бие бүрэлдэхүүн сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгуулж, жагсаалын үзлэгт хамрагдсан юм.