Caakmedee

Азийн наадмуудын бэлгэдэл

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/10/19

Азийн XIX наадам Хятадын зүүн өмнөд эргийн хойд хэсгийн Ханжөү хотод 9 сарын 23-нд эхэлж, 10 сарын 8-нд өндөрлөнө. Хятад улсын нийслэл Бээжин хот 1990 онд Азийн 11-р наадмыг зохион байгуулсан. Өмнөд нутгийн Гуанжөү хот 2010 онд Азийн 16-р наадмыг зохион байгуулсан.  Азийн наадмыг зохион байгуулах гурав дахь хот Ханжөү юм. Бээжин, Гуанжөү, Ханжөү хүртэл Азийн наадмын дурсамж Хятадад 33 жил үргэлжилж байна. 

   1990 он, Бээжингийн Азийн наадам. Энэ нь Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа олон улсын спортын иж бүрэн тэмцээн анх удаа зохион байгуулж, дэлхий нийтэд нээлттэй байх идэвхтэй дохиог уламжилсан явдал юм. Наадмын бэлгэдэл "Паньпань" нэртэй панда нь Хятадын ард түмний шинэлэг, эрэмгий зоригтой, цаг үеийн шинэ төрхийг илэрхийлж байв.

  2010 он, Гуанжөүгийн Азийн наадам. Тухайн үед дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон Хятад улс "Энх тайван, амар амгалан, аз жаргал, баяр баясгалан"-ыг илэрхийлсэн "Таван хонь" бэлгэдэл болгосон байна. 

2023 он, Ханжөүгийн Азийн наадам. Бээжин-Ханжөүгийн их суваг, Лянжугийн эртний хотын туурь, Шиху нуур зэрэг дэлхийн соёлын гурван өвийг багтаасан "Жяннаний дурсамж" бэлгэдэл нь биедээ итгэлтэй, инновац хөгжлийн манлайлагч болж буй Хятад улсын шинэ төрхийг харуулж байгаа юм.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу