Caakmedee

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг шалгаж дуусчээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/10/24

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг шалгаж дуусчээ

 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгаж дуусчээ.

Түүнийг МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу