Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс 2022 онд хамрагдсан дүнг 12 дугаар сарын 5-нд зарлана. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байгаа болон тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг.
Үүнтэй холбогдуулан PISA 2022 үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээллэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан сургалт зохион байгуулсан юм. Сургалтаар PISA гэж юу вэ, PISA-ийн үр дүн юуг илэрхийлэх вэ, PISA -2022 үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өгчээ. Монгол Улсаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан аж.