Caakmedee

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/12/07

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо

 

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сайтуудын нэг “Zarig.mn”ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчилчихлаа. Нийгэмд сүрхий дуулиан тарьсан энэ үйл явдалд хүмүүсийн бах тав их ханаж байгаа харагдав. Ялангуяа өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн сошиалд олон мянган дагагчтай улсууд хамгийн ихээр шүлсээ үсчүүлж байна. Ганц ч контент хийж үзээгүй, хов хөөцөлдөж, хэрүүл хийж гөлийж хэвтэхээс өөр шидгүй тэд баяраа нууж ядан уралдаж бичицгээнэ. Хийе гэсэн ч санаа оноо төрөхгүй, авьяас билэг байхгүй, Н.Өнөрөөцэцэгийн чигчий хурууны хумсанд нь ч хүрэхгүй тэд түүнийг өөрсдийнхөө өрсөлдөгч зайллаа гээд бодчихсон бололтой юм. Н. Өнөрцэцэгийг хоригдсонд хуучин уламжлалт хэвлэл мэдээллийнхэн ч бас бах нь ханаад сууцгааж байгаа. Телевиз, сонин, радиогийнхон чинь. Өөрсдийг нь ч зүгээр суул гах гүй, өөрөө ч зүгээр суухгүй юм чинь тэгнэ биз дээ. Аль гоё контент, аль гоё мэдээ, аль л гоё эх сурвалжийг олоод, аваад хийчихдэг байсан юм чинь одоо атаархах юмгүй болоод амарч байх шиг байна аа. Сэтгүүлчид, сайтууд бас ний нуугүй хэлэхэд дэмжихээсээ дэмжихгүй нь их байгаа. Өөрсдийгөө zarig.mn-тэй дээр, дороо ордог бараг л илүү гэж үздэг. Бас заригийн хаана ч хүрэхгүй байж “Өрсөлдөгчөө далд хийлээ” гэж ихэд баяртай ханцуйдаа нууж инээцгээсээр амгалан засгийн газар налайж байна. Ийм үед төр засаг хэвлэл мэдээллийг дуугүй болгож авлаа гээд бөөн баяр болж байгаа нь илэрхий. Баяраа нууж чадахгүй байгаа нь ойрмогхоны нэг үйл явдлаас та бид харлаа.

 

Хэвлэл мэдээллийн том “Эгч” Н.Өнөрцэцэгийг баригдсан чинь хотын орлогчдын нэг П.Сайнзориг сэтгүүлчдийг загнаж зандраад чухам сүйд. Цаашаа явж байснаа “битгий галзуурцгаагаад бай” гээд эргэж ирээд загнаж байх нь эрэмгий бөгөөд түрэмгий харагдаж байв. Түүний далд ухамсрыг илэрхийлэх биеийн хэлэмжийг нь харахад “Хэвлэлийнхэн та нар ер нь яах юм. Яаж чадах юм. Яаж л бол яаж та нарыг өөрсдийнхөө дураар нохойн гөлөг шиг байлгаж чадна. Дургүй хүргээд байвал шоронд хийчихдгийг мэдэж байна уу” гэдгийн хэлбэр. Хуучин цаг сайхан “Том эгч” хүчтэй байхад П.Сайнзориг яаж нахилзаж юү ч асууж байсан уйгагүй тайлбарлан таниулдаг эелдэг нэгэн байв. Тэгвэл монголын хэвлэл мэдээлэл үүнээс айж, бууж өгнө ч гэж юу байх вэ. Ичиж эмээх юм ч байхгүй. Яагаад гэвэл дэлхийн ардчилсан орны хэвлэлүүд бүгд л ийм зарчмаар ажилладаг.

 

Төр засгийн булхайг илрүүлдэг, мэдээлдэг. Иймдээ л тэд хүчтэй байдаг. “Манайхан бүдүүлэг, араас нь ингээд л микрофоноо бариад элдээд байдаг нь ичмээр” гэх зэргээр сэтгүүлзүйг гутаах гэдэг. Энэ бол ардчилсан тогтолцоотой бүх оронд байдаг л зүйл. Дэлхийн ардчилсан орны хэвлэлүүдийг та нар хараарай. Бүгд ийм байдаг юм. Хаана л зай завсар байна, хаана л боломж байна тэр бүгд рүү микрофоноо бариад л дайраад байдаг. Манай “Шогшдог эгч” бол харин ч даруухандаа орно.

Харин орос, хойд солонгос мэтийн дарангуйлалтай орныхон араас нь гүйж барих, бэлдээгүй хүн нь асуулт энэ тэр асуувал шоронд аваачаад хийчихдэг байх. Т эгэхээр хэвлэл мэдэллийнхэн маань асуултаа асуугаад, араас нь хөөцөлдөөд, ард түмэндээ мэдэх эрхийг нь хангаж, үзэж тарж өгөх хэрэгтэй байна. Тэр зэрэгтээ шантрахгүй байх ёстой юм шүү. Тэгж байж энэ оронд ардчилал гээч зүйлийг нь тогтоон барьж байх юм.

ӨДРИЙН СОНИН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу