Caakmedee

Хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэргийг прокурорт хүргүүлжээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/01/16

Хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэргийг прокурорт хүргүүлжээ

 

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд “Б” нарын 3 этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу