Caakmedee

Эмэгтэй сурагчид нэгнээ зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/02/20

Эмэгтэй сурагчид нэгнээ зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

 

Цахим орчинд өсвөр насны охид нэгнээ зодож буй бичлэг тараад байгаа билээ. Тус бичлэгт гарч буй өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байна.

Энэхүү зөрчлийн хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдээлэл өгчээ. 

Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу