Caakmedee

Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см даван үерлэжээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/05/27

Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см даван үерлэжээ

 

Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Булган гол Байтаг , Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу