ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байна. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч 67 настай Б гэгч байжээ. Харин Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан энэ асуудлын талаар цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.Тэрээр: Тэр амиа егүүтгэв. Яагаад гэвэл тэр алдаа хийснээ мэдсэн, бурханы өмнө гэм хийснээ ухаарсан, харамссан нэгэн учраас өөрөө өөрийгөө шийтгэв. Түүнд ёсзүй, харуусах сэтгэл, айдас, ичих нүүр байсан юм. Харьцангуй шударга, голчтой нэгэн байсан гэх. Шударга зан чанар, зүтгэл сэтгэлийг нь улс төрчид баллуурдсан. Түүнийг шахсан, дарамталсан. Хүслээ биелүүлээд дуулгавартай, өөрийн болгохын тулд шагнасан. Өөрсдийн бий болгосон тогтолцоо руу гаа чирж оруулсан байдаг.Харин түүнээс долоон дор өөдгүй шаарууд хар нөмрөг нөмрөөд хахуулиа аваад сууж байна. Хэрэг бүхэн ангилалтай, үнэлэмжтэй болчихсон. Х.Нямбаатарын хэлсэнчлэн тэд нар захиалгаар үйлчилгээ үзүүлээд 50-200 мянган ам.доллар өдөр болгон шахуу авдаг.Тэгээд мөнгөө хуваан нөгөө талын өмөөрөгч нарт хүртэл хишиг хүртээдэг. Мөнгөө багтааж ядсан тэд үл хөдлөх хөрөнгө худалдан авч угаана. Зөвхөн өөрийн нэр дээрээ нэг бүр нь тэрбумын үнэтэй 7-8 хаус авна. Хамаарал бүхий этгээдийг нь тоолбол зах замбараагаа алдана. Тэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм билээ. Хамгийн том зохион байгуулагч, улс төрчдийн гар хөл, захиалга авагч буурал толгойт нь ажлаа өгье гэж уйлагнах болсон. Түүнд бас амиа егүүтгэх, дүүжлүүлэхээс өөр гарц үгүй болсон гэдгийг мэдэж байгаа учраас унтаж чадахгүй байгаа. Өдөрт зүрхний эм хэдэн давхараар нь ууж байгаа гэнэ лээ. Ингэж амьд яваад яанам бэ.Хамгийн адгийн шаарууд айдсаа архиа даруулаад явж буй. Нүүрсний хулгайчийн улаан хамгаалагч "А", Банкны эзний шургуулсан бацаан "Б" нар удахгүй үнэнтэйгээ нүүр тулна. Хичнээн хүний хувь заяа, амь амьдралаар тоглож хураасан, олсон хөрөнгө чинь та нар шиг новшуудыг аврахгүй ээ. Цаг чинь дууссан. Тэд шар амиа хорлохгүй цайрчихсан хулгайчууд учраас шударга ёс очиж явааг дуулгая. Чингис "Хэрхэхийг тэнгэр мэднэ" гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү...гэжээ.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21