
Нийт 25 тулаанд ялж, 3 ялагдсан холимог тулааны тамирчин Т.Фергюсон хэлэхдээ, “Би түүний тоглолтоос маш олон сул талуудыг олж харсан. Гэхдээ тэр маш өндөр түвшний бэлтгэлийн багтай. Түүний баг юу хийхээ сайн мэднэ. Тэд түүний сул талуудыг засах гэж хичээх болно.” гэжээ. Өдгөө 30 настай, “Бүргэд” хочит ОХУ-ын холимог тулааны тамирчин Х.Нурмагомедов одоогоор 28 тулаанд орноос 8-д нь хүнд цохилт, 10-т нь боолт, 10-т нь өчилтөөр тус тус ялсан байна.
Т.Есүхэйтөмөр