Caakmedee

Ерөнхий сайд аа, “Ханиад”-ыг анхаарна уу

  • Нийгэм
  • 2020/02/19
Аливааг удирдана гэдэг хэн хүний хийж чадах ажил биш. Тэр тумсаа төрийг удирдан жолоодно гэдэг хэрийн аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш. Өөрийгөө боловсорч гүйцсэн эсэхийг мэдэж, шалгаж байж дараа нь тэрхүү өндөр албан тушаал гэхээсээ илүү олон хүний ирээдүйн төлөө зүрх зориг гарган тийш зүглэх хэрэгтэй.
Гэтэл манайд бүр эсрэгээрээ хүсэл, шуналдаа хөтлөгдөн төрийн өндөрлөг өөд тэмүүлэх нь даанч харамсмаар...
Өнөөдрийн Ерөнхий сайдын улстөрд орж ирж байсан түүхээс цухас сөхвөл япон самуурай нар шиг толгойгоо цагаан даавуугаар ороочихсон, талбай дээр цахиртсан дуугаар МАХН буюу гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хамгаалан хашхичиж байв...
Тэр өсөж дэвжиж, гэхдээ өөрийгөө боловсруулах тал дээр бус улстөрийн карьер нь өсч дэвжиж. Боловсролгүй хүний улстөрийн карьер өслөө ч бусдыг зугаацуулж элгийг нь хөшөөдөг сармагчин лугаа адил харагдаж байгаа нь мэдээж...
Тэрээр ерөнхий сайд болсон даруйдаа олон зүйлийг Монголын ард түмэнд амласан. Тэгвэл биелсэн нь хэд билээ гэж асуумаар.
Монголын улстөрчдийн, тэр тусмаа Ерөнхий сайдад заавал үзүүлэх Солонгосын “Ханиад” гэж кино ТВ9 телевизээр гарав. Тэрхүү киноны үйл явдлаас өөрийнхөө Ерөнхий сайдыг олж харлаа. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж чаддаггүй, өрөөлд сайхан харагдаж таалагдах гэж буй нь нас өндөр Ерөнхий сайдыг ямар арчаагүй дорой харагдуулж байна вэ.
Мэдлэггүй, сул дорой түүнээс болж Солонгосын нэгэн дүүрэг тэр чигтээ хиарч байгааг тэр киноноос хараарай. Товчхон хэлбэл өөрийгөө.
Өнөөдөр дэлхийн хэвлэлүүдэд Монгол Улсыг короноавирусээ эмчилж чадахгүй байгаа гэж мэдээлж байна. Гэхдээ эмч мэргэжилтнүүд нь мэдлэггүй, чадваргүйдээ бус хилээ үтэр түргэн хаагаагүй учраас аль эрт ороод ирсэн, илрүүлэх оношлуургүй байсан учраас бараг л тэр чигт нь тавиад туучихсан гэж дүгнэж байна... гэхдээ азаар Монголд энэ өвчин бүртгэгдээгүй л байна.
Ерөнхий сайд аа, хил хаах эсэх асуудалд таны мэдлэг чадвар, зангараг дутсан юм байж. Тэгвэл өнөөдрийг болтол иргэд яагаад маск зүүж хэвшихгүй байна вэ.
Коронавирусын сураг сонссоор, хүн үхэж үрэгдсээр бүтэн сарын нүүр үзэж байхад монголчууд л амны хаалтгүй явсаар байна.
Ийм энгийн гэмээр зүйлд арга хэмжээ авчих ухаан дутуу хүмүүс ирэх сонгуульд санаархахын ч хэрэггүй. Санаархаж гэмээнэ ялагдах нь тодорхой. Учир нь та сонгуульд унах нүхээ өөрөө өөртөө ухчихсан...
Эцэст нь хэлэхэд аюултай өвчнөөс айхгүй, амны хаалт ч зүүхгүй байгаа хүмүүст ядаж л “Ханиад” киног бүх телевизээр цацаад үзүүлчхэж болноо доо.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу