Caakmedee

“Арева”-гийн ажилтныг тусгаарлаагүй Урвагчийг олж, зарлах ёстой

  • Нийгэм
  • 2020/03/13
Гадаадаас ирсэн монголчуудаа толгой дараалан 14 хоног тусгаарласны хүчинд Монгол Улс дэлхийн газрын зураг дээр “Covid-19” гараагүй хэмээн тэмдэглүүлж, монгол хүн бүр үүгээрээ бахархаж байлаа. Харамсалтай нь энэ бахархал өнөөдөр үгүй болов. Монгол Улсад шинэ коронавирус гарлаа. “Гадаадаас ирсэн хүн бүрийг тусгаарлан, ажиглаж байгаа” хэмээн өдөр бүр Эрүүл мэндийн яам мэдээлж, түүнд нь Монголын ард түмэн итгэж байв.” Аюулт өвчнөөс авран хамгаалагч” хэмээн ард түмэн тэдэнд алга ташин талархаж байв. Гэтэл ЭМЯ, Цагдаагийн ерөнхий газрынхан худлаа хэлжээ. Тэд ард түмнээ хуурчээ. Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа өвчин гарсан орноос ирсэн хүнийг тусгаарлалгүй, эх орныхоо нийслэлээр чөлөөтэй зугаалуулжээ.
Хятад яваад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хөл хорионд орчихоод байхад гадаадын нэг компанийн ажилтныг яагаад тусгаарласангүй вэ? Гадаадын хүн гэхээр гараа дэлгэн тонголздог муухай монгол зангаа ийм аюултай үед хүртэл гаргаж л байдаг. Арай ч дээ.
“Арева”-гийн ажилтныг хөл хорионоос гаргасан эрх мэдэлтнийг нэн даруй олж илрүүлэн, Монголын ард түмэнд зарлахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардаж байна. Тэр бол эх орноосоо урвасан хүн. Урвагчид хатуу хариуцлага тооцох ёстой.

Эх сурвалж: http://udriinsait.mnскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу