Caakmedee

Танилц: МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид

  • Онцлох мэдээ / Спорт
  • 2020/08/08
МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өнгөрсөн мягмар гарагт /2020.08.04/ хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Найдангийн ТҮВШИНБАЯР

ОВОГ НЭР:
- Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр
ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:
- 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
- 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
- 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
- 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
- 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
- 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
ГАВЬЯА ШАГНАЛ:
- 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон
СПОРТЫН АМЖИЛТ:
- 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
- 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
- 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
- 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
- 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
- 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2014 онд Азийн наадмаас алтан медаль
- 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
- 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
- 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
- 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
- 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ

ТӨРСӨН ОГНОО:
- 1970 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 1977- 1987 онд Нийслэлийн 33-р дунд сургууль
- 1995-1999 онд Монгол Улсын их сургууль
- 2003 онд Сингапурын Олимпийн Академийн курс
- 2009 онд Англи хэлний курс
- 2009-2011 онд Монгол улсын их сургууль ЭЗС /Магистр/
- 2011 онд АВХ-ны Менежментийн курс
- 2011 онд Элсний волейболын курс
- 2012 онд Төслийн менежментийн сургалт
- 2018 оноос Монгол Улсын Их сургууль БУС /Докторант/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАТ ТУШААЛ:
- УСМ.ХК-нд Ерөнхий зохион байгуулах газрын дарга
- 1987-1988 онд Монел фирмд токарьчин
- 1988-1990 онд Хугацаат цэргийн алба
- 1990-1995 онд МУИС биеийн тамирын тэнхим
- 1995-2018 онд МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2019 оноос Улаанбаатар спорт менежмент ХК-ны Ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын Гүйцэтгэх хорооны Наадам хариуцсан захирал
- 2002-2008 онуудад болон 2012 оноос МҮОХ-ны гишүүн
- 2010 онд Эдийн засгийн чуулганы Зохион байгуулах хорооны гишүүн
- 2011 онд Магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээч
- 2012 онд Стандартын улсын тооллогын комиссын гишүүн
- 2012-2016 онд Улсын цол зэргийн комиссын гишүүн
- 2012 онд Биеийн тамир спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгын ажлын хэсэг, Их хуралд өргөн барих ажлын хэсэг
- 2013 онд МҮОХ-ны спортын холбоодын үлгэрчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг
- 2014-2016 онд Волейболын спортын орчин болон сургалтад тавигдах шаардлага Монгол улсын стандартыг боловсруулах ажлын хэсэг
- 2016 онд БСШУСЯ-ны Сайдын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн
- 2017 онд Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Арбитч
ГАВЬЯА, ШАГНАЛ:
- Алтан гадас одон
- МҮОХ-ны “Алтан од” одон
2. Чойжгаваагийн НАРАНБААТАР

ТӨРСӨН ОГНОО:
- 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- Нийслэлийн 5-р дунд сургууль
- Монгол улсын багшийн их сургууль
- Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
- 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
- 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
- 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
- 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
- 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
- 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
- 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
- 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН

ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:
- 1962 оны 11 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотноо төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 1970-1980 онд нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөн
- 1980-1985 онд МУИС-ийн хятад хэлний ангийг дүүргэсэн /Хятад судлаач, спортын сэтгүүлч/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- 1985-1989 онд УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд ахлах агент
- 1989-1990 онд Монголын радиогийн хятад хэлний редакцад редактор
- 1990-1992 "Монголын спорт" сонинд сурвалжлагч
- 1992-2004 онд МҮОХны гадаад харилцааны референт
- 2004-2017 МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
- 2017 оноос МҮОХ-ны зөвлөх
- 2011-2013 ОУОХ-ны Спорт ба байгаль орчин комиссын гишүүн
- 1994-2017 Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн хорооны гишүүн
- 2011-2014 Азийн олимпийн зөвлөлийн хянан зохицуулах хорооны гишүүн
- 1993-2017 Зүүн Азийн олимпийн хороодын зөвлөлийн гишүүн
- 1992-2010 Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 1992 оноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн
ГАВЬЯА ШАГНАЛ:
- 2012 онд "Соёлын гавьяат зүтгэлтэн"
- 1998 оны "ОУОХ-ны Цом" шагналыг тус тус хүртсэн
4. Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР

ТӨРСӨН ОГНОО:
- 1949 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 1968 онд Санхүү эдийн засгийн их сургууль
- 1978 онд Монгол улсын Багшийн дээд сургууль
- 1999 онд Боловсролын хүрээлэнгийн Доктор /Ph.D/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- 1980-1997 онуудад Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч
- 1978-1980 онд Уран чадвар дээшлүүлэх сургуулийн жүдо бөхийн багш
- 1997-2000 онд "Их шавь" дээд сургуулийн Дэд захирал
- 2000-2005 онд ЗГХА БТСХ-ны дарга
- 2006-2007 онд Онцгой байдлын Аврагч спорт хорооны дарга
- 2007-2011 онд ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга
- 2011 оноос Монголын Рагбийн Холбооны дэд ерөнхийлөгч,
- 2015 оноос Монголын Гирийн Холбооны УЗ-ийн дарга
ГАВЬЯА ШАГНАЛ:
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Монгол улсын гавьяат дасгалжуулагч

МҮОХ-ны нийт Гишүүддээ хуралдаа идэвхтэй оролцохыг МҮОХ-ноос уриаллаа.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу