Caakmedee

Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар гараа бүрт амжилтаа ахиулсаар байна

  • Спорт
  • 2019/01/11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Перу улсад болж байгаа “Дакар ралли”-д хурд, ур чадвараа сорьж буй монгол тамирчид эхний дөрвөн гараагаа маш амжилттай туулав.
“Дакар Ралли-2019” уралдааны дөрөв дэх өдрийн автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар 47 дугаар байрт барианд орж ирлээ. Тэд гараа бүрт амжилтаа ахиулсаар өнөөдрийн гарааны цаг тооцсон, 351 километр үргэлжилсэн хүнд хэцүү замыг 7 цаг 3 минут 29 секундэд ийнхүү дуусгав. Нийт дүнгээрээ ах дүү мастерууд ийнхүү 46-д орж ирэн эрэмбээ ахиулсаар л байна.
Мотоциклийн ангилалд өрсөлдөж буй ОУХМ Н.Лхамаа дөрөв дэх өдрийн уралдаанд 351 километр замыг 7 цаг 20 минутын хугацаанд давснаар бариандаа амжилттай оров.
 

 
Ардаа олон олон туслах, арын албаныхантай дэлхийн шилдгүүд хүртэл эхний өдрийн гараануудад хасагдсан. Харин Монголын тамирчид өөрсдийн хичээл зүтгэлээр хүч дутахгүй өрсөлдсөөр л байна. Дөрөв дэх өдрийн гараанд засвар үйлчилгээ /сервис/ авч болохгүй, дугуйнд хүртэл лац тавьсан маш хүнд гараа болж өнгөрсөн байна.
 

 
Дакар Раллигийн гараа ахих тусам улам хүндэрсээр цөөнгүй тамирчид уралдааны замаас хасагдсаар байгаа юм.
 
 
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлагскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу