Caakmedee

1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ буурчээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/01/21

Орон сууцны үнийн мэдээллийг хүргэе. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2018 оны 4 дүгээр улиралд 2010 оны эцсээс 82.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурч, өмнөх улирлаас өөрчлөлтгүй байв.

2018 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувь, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.4 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт өөрчлөлтгүй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2018 оны 4 дүгээр улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 6 дүүрэгт 0.1-0.3 хувиар буурч, 1970-2001 оны орон сууцных Баянзүрх дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.2 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.1-0.5 хувиар буурч, 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол, Сүхбаатардүүрэгт өөрчлөлтгүй, харин бусад дүүрэгт 0.4-1.1 хувиар өслөө.


1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар өсч, бусад дүүрэгт өөрчлөлтгүй, 1970-2001 оны орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт 0.1 хувиар буурч, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өөрчлөлтгүй,Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 0.2 хувиар өсжээ. 2001 оноос хойш ашиглалтанд оруулсан орон сууцны үнэ Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 0.1-0.2 хувиар буурч, бусад дүүрэгт 0.1-0.6 хувиар өсчээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу