Caakmedee

Хилээр нууцаар нэвтрүүлсэн хоёр кг мөнгөн усыг хурааж авчээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/02/03

Хилээр нууцаар нэвтрүүлсэн хоёр кг мөнгөн усыг хурааж авчээ

Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг нэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.
 
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байдаг.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу