Caakmedee

Х.Нямбаатар: Монгол Улстай харилцан визгүй орнуудын E-Gate дээр цахим паспортоо уншуулан, дараалалгүй нэвтрэх боломжтой

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/15

Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ. 
Цахим гадаад паспорт нь 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номд орсон ан амьтдын зураг, түүхийн гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулжээ.
Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн байна.
Одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй байна. Цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40,000 бол цахим нь 82,500 төгрөгийн үнэтэй.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхлээд байна.
Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой.
2023 оны зургаадугаар сарын 1-нээс нисэх буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ.
Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр шууд нэвтрэх боломжтой” гэв.
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд: /2022 оны наймдугаар сарын 1-ний байдлаар/
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу