Caakmedee

Өглөө юу идвэл өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх вэ?

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/02/03

Өглөөдөө эрч хүчгүй, шөнөдөө нойр хүрэхгүй байх нь заримдаа буруу хооллолтоос үүдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Яг энэ шалтгаанаар өглөө босоход хэцүү байна уу. Тэгвэл өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тань туслах бяцхан нууцыг хуваалцая. 

 

Өглөө уураг ихтэй хүнс идэх нь эерэг үр дүн үзүүлдгийг зарим эрдэмтэд онцолсон байдаг. Өглөөний цайнаас татгалздаг залуус өдрийн турш 40% илүү их чихэрлэг зүйлс идэж, 55% илүү газтай ундаа уудаг болох нь тогтоогджээ.
Өглөөг уургаар эхэлсэн бүсгүйчүүд өдрийн турш цатгалан мэдэрч, орой хоол идэх огцом хүсэл төрдөггүй байна. Хамгийн их уургийн агууламжтай бүтээгдэхүүнд 

 

Өндөг
100 г бүтээгдэхүүнд 12,7 г уураг, 10,9 г өөх тос, 0,7 г нүүрс ус агуулагддаг. Мөн өндгөнд амино хүчлүүд цогцоороо, A, E, D амин дэмүүд, кали, төмөр, магни, фосфор, цинк, фолийн хүчил, лютеин агуулагддаг байна. Лютеин нь нүдэнд сайн гэдгээс гадна өдрийн турш идэвхтэй байхад тусална.

 

Загас
Хумс эмтэрч, арьс хуурайшиж, эрт үрчлээтэж, үс тань гэмтэж байвал загас идэхийг зөвлөж байна. Эдгээр бүх шинж тэмдгүүд Омега-3 ханаагүй тосны хүчил дутагдсанаас үүдэлтэй. Яргай, туна, хулд, май, хар амар зэрэг тослог сортын загаснуудад анхаарлаа хандуулаарай. Эдгээр загаснуудад D амин дэмд хамрагддаг, өөх тосонд уусдаг тэжээллэг бодисууд агуулагддаг.

 

Авокадо
Ургамлын гаралтай ханасан тос (15-с доош г) нь маш үнэ цэнэтэй. Тэжээллэг чанар өндөртэй боловч хүнд хоолонд тооцогддоггүй бөгөөд биеийн массыг нэмэгдүүлэхгүй тэнцвэрийг хадгалдаг. Түүнчлэн авокадо нь А, C, E, K, B1, B5 амин дэм, төмөр, кальци, магни, кали, цинк, фолийн хүчил, антиоксидант, Омега-9 тосны хүчлээр баялаг.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу