Caakmedee

Бодинбилдингийн 82 настай тамирчин эмэгтэйн бүсгүйчүүдэд өгсөн үнэт зөвлөгөө

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/02/13

Ямар нэг сайхан зүйлийг эхлэхэд хэтэрхий хөгшиднө дөө гэж та өөрийгөө голж байсан уу. Тэгвэл яг одоо үүнийгээ боль.
        Яагаад гэвэл, бид таныг 1936 оны зургадугаар сарын 16-нд Балтиморын Мэрилэндэд төрсөн, өдгөө 82 настай Эрнестин Шепердтэй танилцуулах гэж байна. Тэрээр дасгал хөдөлгөөн хийж эхлэхдээ 56 настай байжээ.
 
        
Эрнестиний шинэ өглөө нь шөнийн 02:30 цагаас эхэлдэг гэвэл та итгэх үү. Энэ хугацаанд тэрээр өдөр бүр хийдэг шашны зан үйл болон бясалгалаа эхэлж, дараа нь өндөр орц найрлагатай уургийн өглөөний цайгаа уугаад шогшиж гүйдэг. Дараа нь 07:30 цагт Gym-дээ явж, тэндээ 11:30 цаг хүртэл фитнессийн багшийнхаа ажлыг хийнэ. Ингээд өдөр нь үдийнхээ цайг уухаар гэртээ харьж, нөхөртэйгөө хоёулхнаа өнгөрөөх цагийг бий болгоно. 
 
        
        Харин үдшийн 17:30-19:00 цаг хүртэл Эрнестин бүх насны хүмүүст иога болон фитнессийн хичээл заахаар ажил руугаа буцдаг байна. Ийнхүү хөдөлмөрлөж буй нь түүний эгчийнх нь санаа юм. “Хоёулаа ингэж хичээсээр дэлхийн хамгийн өндөр настай бодибилдингээр хичээллэгч эгч дүүс болж, Гиннесийн номд орно шүү” гэсэн эгчийнх нь хүсэл мөрөөдөл байв. 
 
 
        Харамсалтай нь, эгч Велвет нь тэдний фитнессийн кампани эхэлснээс нэг их удалгүй тархины судас бүдүүрэх өвчнөөр өвджээ. Эрнестин эгчдээ өгсөн амлалтаа биелүүлэхээр тасралтгүй хичээж, Гиннесийн номд нэрээ дурсгахаар зүтгэж буй. Гэвч богино хугацаанд ийнхүү хичээж, тэмцэлдсэний дүнд ихээхэн стрессдэж, цусны даралт өсөх эмгэгээр өвдсөн нь бодибилдингийн тамирчин эмэгтэйд эрүүл амьдрахад анхаарлаа хандуулах ёстойг сануулах болжээ. Ингээд эцэст нь, хэзээ нэг цагт Гиннест бичигдэх нь гарцаагүй гэж үзсэн юм. Харин түүний энэхүү амжилтын нууц нь юу байсан бэ гэсэн асуултад “Хэзээ ч бүү бууж өг” гэж тэр хариулж байна. 
 
        “Бодсон бүх зүйлсээ хийхэд амьдрал хэтэрхий богинохон. Тиймээс урам зоригтой, баяр хөөртэй бай. Бас хамгийн чухал нь хэзээ ч бүү бууж өг. Үүнийг санаж яваарай” гэж Эрнестин хэлж байна. 
Эх сурвалж:healthylivingidea.com
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу