Caakmedee

ЖИРЭМСЭН үедээ идэхэд тохиромжтой 12 бүтээгдэхүүн

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/04/11

Жирэмсэн байхдаа эрч хүчтэй байж хэвлий дэх үрээ эрүүл бойжуулахад таны идэх хоол хүнс нэн чухал нөлөөтэй. Тиймээс бид жирэмсэн үед зайлшгүй идвэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Сүүн бүтээгдэхүүн
Кальци, Д аминдэм, уураг, фосфор болон бусад чухал витамин, эрдэс бодисын эх үүсвэр болсон сүүн бүтээгдэхүүн нь хүүхдийн өсөлт, жингийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэглэх хэмжээ: Өдөрт 2-3 удаа
2. Буурцагт ургамал
Шош, вандуй, газрын самар, шар буурцаг. Эдгээр нь уураг, төмөр, фолат, кали, магни болон нэн хэрэгцээт тосны хүчлийг агуулдаг бөгөөд зүрхний өвчин, чихрийн шижин, илүүдэл жингээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг
Хэрэглэх хэмжээ: Өөрийн хүссэнээр хоолондоо хамт эсвэл дангаар нь
3. Авокадо
Ислэг, B, K, C, E витамин, кали, зэсээр баялаг. Эдгээр нь ургийн арьс, тархи, эд эсийн хөгжилд тусалдаг эрүүл өөх тосонд хамаарна.
Хэрэглэх хэмжээ: Өдөр бүр дунд зэргийн авокадо талыг
4. Амтат төмс
Амтат төмс А амин дэм болж хувирдаг. Чихэрлэг төмс ислэгээр баялаг тул цусан дахь сахарыг бууруулж хоол боловсролтыг сайжруулдаг.
Хэрэглэх хэмжээ: өдөрт 50-100гр
5. Өндөг
Маш өндөр уургийн эс үүсвэр бөгөөд ургийн тархины эрүүл мэндийг дэмжиж мэдрэлийн гажиг үүсэхээс сэргийлнэ.
Хэрэглэх хэмжээ: Өдөр 1ш
6. Салмон загас
Омега3-аар баялаг тул хүүхдийн тархины хөгжилд нэн тустай хүнсэнд тооцогддог.
Хэрэглэх хэмжээ: Долоо хоногт хоёр удаа /грийлдэж шарах эсвэл чанаж хэрэглэнэ/
7. Цул мах
Мах нь хүүхдийн цус, хүчилтөрөгчийн хангамжийг дэмждэг. Тиймээс өдөрт нэг удаа махан хоол идэхийг зөвлөе. Хэрэв та цагаан хоолтон бол шош, дүпү, буурцгаар орлуулж болно.
8. Баяжуулсан үр тариа /cereal/
Төрөл бүрийн үр тарианы холимгоос бүрдсэн өглөөний хоолыг сүү эсвэл тарагтай хамт идээрэй. Амттай бас эрүүл!
9. Банана
Калигаар баялаг энэхүү жимсийг өдөрт 2-3ш идсэнээр эрч хүчээ хурдан сэлбэж, ядрахаас сэргийлэх боломжтой.
10. Овьёос
Их хэмжээний ислэг, төмөр, В витамин болон бусад эрдэс бодис энэ хүнс таны эрч хүчийг нэмэгдүүлэхээс хажуугаар холестерины төвшинг бууруулахад тусалдаг. Та өөрийн дуртай жимснүүдээр баяжуулан өдөр бүр нэг аягыг идээрэй.
11. Самрын тос
Самрын цөцгийн тос ургийн зүрх, тархи, нүд, дархлааны системд зайлшгүй шаардлагатай уураг, амин хүчил, ханасан өөх тосоор баялаг.
Хэрэглэх хэмжээ: Өдөрт нэг хоолны халбага
12. Жүрж
Кальци, витамин С, полийн хүчил, кали, ислэгээр баялаг. Жүржийн 90% -ийн усны агууламж нь жирэмсэн үед шингэн алдахгүй байхад тусалдаг.
Хэрэглэх хэмжээ : Өдөр бүр 1ш
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу