Caakmedee

Б.Бат-Эрдэнэ сайд “ Хатан эх“-ийг мөргөж, төрийн яамыг нүүлгээд хүчтэй байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/14

Утаа, агаар, хөрсний бохирдол дундаас улс төрд асар хурдтай өндөр авсан хүн бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гэдэгтэй маргах хэрэггүй. Ийнхүү хурдтай өндөрт залрахад УИХ-ын дарга Г.Занданшатар нөлөөлсөн гэдэг. Өөрөөр хэлбэл тэр Засгийн газарт шургалсан Г.Занданшатарын тавиул аж. Улс төрд бусдын дэмжлэгтэй хурд авч байгаа нь ирэх 2024 онд Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ, ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “мөргөж” байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. МАН-д төдийгүй Төрд мандсан “Хатан эх”-ийг “мөргөж” байна гэдэг хүчтэй байгааг харуулна. Үүгээр ч зогсохгүй Хан-Уул дүүрэгт нэр дэвших учраас Байгаль орчин аялал жуулчлалын яамыг тус дүүрэг, Яармагийн тийш нүүлгэсэн гэх яриа ч бий. Төрийн бүтцийн зарим байгууллагыг Нисэх, Яармагийн зүгт нүүлгэж байгаа хэдий ч Б.Бат-Эрдэнэ сайд үүнд нөлөөлсөн гэх хардлага бий. Тодотговол, Төрийн яамыг газар дээр нүүлгэж очоод айсуй сонгуулийнхаа пиарыг эхлүүлэх гэж байна гэх хардлага байна.
Бодит байдалд бус хэвлэл мэдээлэл, цахим орчинд ажлаа явуулж суудаг сайд маань түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, улс төрийн болон төрийн албаны туршлага нимгэн хүн. Тиймдээ ч Монгол Улсын нэрийн хуудас болсон аялал жуулчлалын салбар унаж, агаар хөрсний бохирдол газар авсан гэдгийг хэлэх болов. Аялал жуулчлалын салбар унаж, агаар хөрсний бохирдол бий болсон нь түүнээс өмнөх эртний асуудал ч тэрбээр энэ салбароыг сэргээн босгож чадахгүй гэдгийг хэлцгээж байна. Уг нь Б.Бат-Эрдэнэ 2003 оноос бизнесийн байгууллагаас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж, 2012 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар их улс төрд хөл тавьж байсан хүн. Эндээс Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт Зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны газрын тэргүүн, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга гэх мэт боломжийн суудал бараадаж явсаар сайдын суудалд заларсан. Ямартай ч олны ярьж байгаачлан “Хатан эх”-ийг мөргөж, Төрийн яамыг нүүлгэсэн нь үнэн бол үнэхээр хүчтэй байна.
Tumen.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу