Caakmedee

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг хойшлууллаа

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/04/06

УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох”  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11, 12-нд Нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн,  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээллийнхээ эхэнд, 2022 оны 6 дугаар сарын 10-нд байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалж 2023 оны 4 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголыг нээлттэй зохион байгуулахаар товлон зарлаад байсан. Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, зарлах үүрэгтэй.
Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сонсгол зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байсан. Хянан шалгах түр хорооны хурлын явцад Авлигатай тэмцэх газраас, тус нээлттэй сонсгол нь Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан  “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.  Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүмүүсийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг  хойшлуулах хүсэлт ирүүлсэн талаар дурдав.
Энэ дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд  Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн санал нэгтэйгээр  нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Хянан шалгах түр хороо хуульд заасан хугацаанд багтаан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг дахин зарлахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу