Caakmedee

Эрээн-Замын үүд боомтын зорчигч урсгал цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд хүрчээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/04/17

 

Энэ оны эхний улиралд Хятад, Монголын хилийн  Эрээн-Замын үүд боомтоор 156 мянган хүн зорчжээ.

Тус боомтоор өдөрт 3600 гаруй хүн хил нэвтэрч байгаа бөгөөд энэ нь цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд хүрсэн гэж Хятадын хилийн албаны хүмүүс мэдээлж байна. Хятад улс цар тахлын хорио цээрээ дөнгөж цуцалсан нэгдүгээр сард өдөрт хил нэвтрэх зорчигчийн тоо 800 байсан юм.

Мөн боомтоор эхний улиралд авто болон төмөр замаар 4 сая 580 мянган тонн ачаа тээвэрлэсэн өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 72.3 хувиар өссөн байна. 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Синьхуанет
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу