Caakmedee

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

  • Нийгэм
  • 2020/05/26
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга А нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 24-нд энэ хэрэг яригдаж эхэлсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр А нь эхнэртэйгээ үл ойлголцсоноос ийм хэрэг шалгагдах болсон гэх мэдээлэл байна. Он гарсаар Говь-Алтай аймгийн болоод сумдын Засаг дарга нар эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав дахь тохиолдол болж байна.
Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архидан согтуурснаас үүдэлтэйгээр аймгийнх нь ГБХЗХГ-ын дарга С.Болормаа амиа алдсан хэрэг гарсан нь мөрдөн байцаалтын шатанд яваа. Мөн тус аймгийн Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж, цагдан хоригдоод байгаа билээ. 

Ц.Анхзул
Эх сурвалж: zarig.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу