Caakmedee

Хурдан удмын адуу хөрөнгөө нуух арга уу?

  • Нийгэм
  • 2020/06/08
“Нэр дэвшигчдийн ХОМ-тээ мэдүүлсэн адууг нэмэхэд Монголын нийт адуун сүргээс арваар илүү гарчихлаа” гэж нийтлэлч Б.Цэнддоо хошигносон байна лээ. Үнэхээр өчнөөн сая, тэрбумаар үнэлсэн байгааг дурын нэр дэвшигчийн ХОМ-оос харж болно. Эр, эмгүй л асар их мөнгөөр үнэлсэн хурдан адуутай гэж бисэн байна лээ. Харин энэ бүхний цаана хөрөнгөө худал мэдээллэх, нуун дарагдуулах зүйл байгаа юм биш биз гэж хардахад хүрч байна.
Учир нь Б.Наранхүү мэтийн нөхдөөс болж Монголд өнөөдөр хурдан удмын адууг үнэлэх боломжгүй болчихоод байгаа. “Монгол хээр” азаргаа тэрээр бэлэн 850 саяар авсан ч дагалдуулж жип машин хүртэл өгсөн гэж ярьдаг юм билээ.
Тиймээс л Утааны эсрэг тэмцэгчийн дүрээр олонд танигдсан Ц.Пүрэвхүү ганцхан морио 100 саяар үнэлсэн бол П.Анужин 200 тооны адуугаа тэрбум гаруй төгрөгөөр үнэлсэн хэрэг. Нидэр дээрээ тэр адуу нь тийм үнэ хүрэх нь юу л бол. Эмээлт зах дээрээс идэшний адууг сая орчим төгрөгөөр авдаг гэж тооцвол цаана нь тэрбум орчим төгрөгийн хөөсрөл үүснэ гэсэн үг. Эндээс харахад нэр дэвшигчид “хурдан удмын адуу” гэх нэрийн дор мөнгө угааж, хөрөнгөө худлаа мэдээлж байх магадлал байна. 

Т.Дарханхөвсгөл  
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу