Caakmedee

"Аравт-2020"...

  • Нийгэм
  • 2020/06/14
“Аравт-2020” олон улсын морин цэргийн уралдааны зохион байгуулалтын асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хоёр талын хамтарсан ээлжит цахим хурлыг зохион байгуулав. Энэхүү хуралд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, ахмад Д.Бат-Өлзий болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны холбогдох албаны бүрэлдэхүүн оролцож, "Аравт-2020" олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах талаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм.  
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу